Skip to main content

Санаа бодит болдог газар.

"Бид хэрэглэгчдэдээ хамгийн сайн туршлага, бизнесийн үр өгөөжийг өгөхийн тулд шинэ санаа гаргаж, түүнийгээ бодит болгодог."

Бид хэн вэ?

Бидний түүх

Зион компани нь 2009 онд "Бяцхан сарлаг" нэртэйгээр байгуулагдаж, 2012 онд Зион болон өөрчлөгдсөн. Бид 2019 он хүртэл томоохон төслүүд дээр голчлон ажиллаж, бүтээгдэхүүнээ хийхээр шийдсэн. Одоо бид 20 гаруй гишүүнтэй, олон бизнестэй, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна.

Бидний зорилго

Бидний эрхэм зорилго бол төрөл бүрийн бизнесийг инноваци, технологиор дэмжих явдал юм.

Бидний үнэт зүйлс

Хандлага

Зөв хандлага бол гайхалтай багийг бүрдүүлэх түлхүүр юм.

Харилцаа

Бид хүн бүрийн дуу хоолой, оролцоотойгоор илүү бүтээмжтэй, илүү хүчтэй байдаг.

Баг, Хамт олон

Бид нэг төгс хувь хүн гэхээсээ нэг төгс баг байхыг илүүд үздэг.

Өсөлт, Хөгжил

Тасралтгүй суралцаж, өсч хөгжих нь биднийг амьд байлгадаг гэдэгт бид итгэдэг.

Инноваци

Инноваци бол үйл явцыг хурдасгагч гэдэгт бид итгэдэг.

Хэрэглэгч

Бид үйлчлүүлэгчдээ дараагийн түвшинд хүргэх, өндөр үр ашигтай байлгах, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг.

Бид юу хийдэг вэ?

Бидний бизнес

Бид эдтек үйлчилгээ, програм хангамж, технологийн үйлчилгээ, интерпрайз програм хангамж зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монголын зах зээл болон олон улсад суралцагчийн удирдлага, сургалтын удирдлага, виртуал анги, хүний нөөц, цалингийн систем, харилцаа болон хамтын ажиллагааны систем, Бакэнд үйлчилгээ (BaaS) зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, шинэ үнэ цэнийг Монголд бий болгож байна.

Програм хангамжийн үйлчилгээ (SaaS)

Бид төрөл бүрийн бизнесүүдийг өвөрмөц асуудал, хэрэгцээг нь шийдвэрлэх технологийн шийдлээр дэмждэг.

Бакэнд үйлчилгээ (BaaS)

Бакэнд хөгжүүлэлт нь аливаа програм хангамжийн хөгжүүлэлтийн үндэс болдог тул бид хөгжүүлэгчдэд аливаа зүйлийг хялбархан бүтээхэд тусалдаг.

Юнитисофт

Юнитисофт нь аудитын удирдлага, сонгон шалгаруулалт, хүний нөөцийн удирдлага, ажлын хуваарь, чөлөөний удирдлага, цагийн удирдлага, цалингийн удирдлага, болон сургалтын удирдлага зэрэг жижиг, дунд болон томоохон бизнесүүдэд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг энтерпрайз програм хангамжийн компани юм.

Reworkly

Reworkly нь ажилчдын амьдралын мөчлөгийг удирддаг үүлэнд суурилсан хүний нөөцийн платформоор компаниудыг дэмждэг. Бид компаниудад тулгардаг нийтлэг асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг боловсруулсан. Reworkly-ийн тусламжтайгаар хүний нөөц, цагын удирдлага, авъяас чадвар, цалин хөлс, сонгон шалгаруулалт зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг нэг дор төвөггүй зохион байгуулах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн технологийг мэдэрч, компаниа дараагийн түвшинд гарга.

Hischool

Hischool, Inc нь edtech компани юм. Технологийн эрин зуунд бид сурган хүмүүжүүлэгч, суралцагчдад хамгийн сайн туршлагыг бий болгохын тулд технологийг суралцахтай хослуулахыг зорьж байна. Hischool-ийн тусламжтайгаар бага, дунд болон ахлах ангийн суралцагчид хаана ч, хэзээ ч суралцах боломжтой. Бид суралцагч бүрт нээлттэй суралцах боломжийг олгохыг хүсч байна.

Aircampi

Aircampi, Inc нь програм хангамж, технологийн компани юм. Манай үйлдвэрлэлд бэлэн бакэнд нь энгийн нэг хуудас вебээс эхлээд нарийн төвөгтэй интерпрайз систем хүртэл таны бакэндыг хялбархан бүтээж, өргөжүүлэхэд зориулагдсан. Aircampi нь хөгжүүлэгчдийн хэт их ачааллыг бууруулж, тэдэнд хүссэн бизнесийн логик болон фронтэндийн шийдэл дээрээ илүү их анхаарал хандуулах боломжийг олгодог. Манай бүтээгдэхүүнийг ашигласнаар хөгжүүлэгчид хэдхэн минутын дотор бүтээгдэхүүнд бэлэн бакэнд үйлчилгээг бий болгох боломжтой.

Hicampi

Hicampi нь харилцаа, хамтын ажиллагааны платформыг санал болгодог. Hicampi-ийн тусламжтайгаар бизнес эрхлэгчид эсвэл хувь хүмүүс төсөл дээр ажиллах, ажлаа удирдах, бие биетэйгээ харилцах зорилгоор цахим кампус байгуулж болно. Цахим кампуст үйлчлүүлэгчид, баг, түншүүдтэй хамтран ажиллахад хялбар байдаг бөгөөд Hicampi нь нийгэмлэг, блог, төсөл гэх мэт бүх төрлийн хамтын ажиллагааг дэмждэг. Цахим кампусаа байгуулж, виртуал орчинд ажилла.

Холбоо барих

Соёлын төв өргөө, #1010 тоот Амарын гудамж 2 Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, 14200 Монгол улс